Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улс, аймгийн түрүү магнай болсон Их нас замдаа гарлаа

Хүй долоо худгийн дэнжээс гарааны зурхай руу Их насны хурдан морьд хэдийнээ хөдлөн замын талыг ардаа хэдийнээ үджээ. Тун удахгүй Гарааны төхөөрөмжнөөс үзлэгт орон тэнцсэн 381 хурдан хүлгүүд барианы зурхай руу нэгэн зэрэг тоосоо босгоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс, аймгийн түрүү магнай болсон Их нас замдаа гарлаа
Улс, аймгийн түрүү магнай болсон Их нас замдаа гарлаа. Зураг: МҮОНРТ

Монгол төрийн Үндэсний их баяр наадмын шандаст хурдан морьдын уралдаанууд будилаангүй, журамтай сайхан явагдаж байна хэмээн наадамчин олон ам сайтай байна.

Хүй долоо худгийн дэнжээс гарааны зурхай руу Их насны хурдан морьд хэдийнээ хөдлөн замын талыг ардаа хэдийнээ үджээ. Тун удахгүй Гарааны төхөөрөмжнөөс үзлэгт орон тэнцсэн 381 хурдан хүлгүүд барианы зурхай руу нэгэн зэрэг тоосоо босгоно.

Их насны морьд бусад хурдан хүлгүүдээ бодвол хамгийн хол зайнд уралддаг онцлогтой уралдаан билээ. Тиймээс энэ удаагийн Их насны морьдийн дунд Соёолондоо төрийн наадамд айрагдсан Мижидийн Ганболдын Хул, Сумъяасүрэнгийн Ганхуягийн улсын наадамд гурав айрагдсан Бор морь, УИХ-ын дэд дарга Миеогомбын Энхболдын Хүрэн халзан, Улсын наадмын түрүү Б.Өнөрбаяны Хээр, өчигдөр болсон төрийн наадмын хязааланд түрүү авсан Дамбын Хишигжаргалын Хонгор, Цэндийн Бямбадоржийн Буурал, өнгөрсөн жилийн Төрийн Түмэн эх Х.Бат-Эрдэнийн Хүрэн зэрэг улс, аймгийн цолтой хурдан хүлгүүд Их насанд тоосоо өргөхөөр замдаа гарлаа.

Түлхүүр үг:НаадамИх насхурдан морь
Хуваалцах