“Улс” халзан азарга, Ажнай эзэнээ баярлуулан түрүүллээ
Монгол орны дөрвөн зүг,найман зовхисоос хүрэлцэн ирсэн шандаст хурдан хүлгэдийн магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүллээ.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдааны айраг түрүүч магнайдаа тоос хүргэлгүй бариандаа орж ирлээ.
Гал бутартал дүүлж, газар эвхэн хурдалсаар сүргийн манлай хурдан азарганууд наадамчин олноо дэнж хотойтол сайхан баярлууллаа.
Монгол орны дөрвөн зүг,найман зовхисоос хүрэлцэн ирсэн шандаст хурдан хүлгэдийн магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүллээ.

Түүний араас цээж даран орж ирсэн хурдан хүлэг бол Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хар азарга, айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул аймгийн Алдарт уяач Элхээгийн Бямбасүрэнгийн хүрэн азарга, айргийн дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд азарга, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Сугарын хул азарга тус тус хурдалжээ.


















