Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Улс төрчид гар утаснаасаа татгалзаж эхэллээ

Европын орнуудын нэр нөлөө бүхий улстөрчид АНУ-ын талаас чагнахаас сэрэмжлэн гар утас хэрэглэхээсээ татгалзаж эхэлсэн гэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс төрчид гар утаснаасаа татгалзаж эхэллээ
Улс төрчид гар утаснаасаа татгалзаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Европын орнуудын нэр нөлөө бүхий улстөрчид АНУ-ын талаас чагнахаас сэрэмжлэн гар утас хэрэглэхээсээ татгалзаж эхэлсэн гэнэ. “ВВС” агентлагийн мэдээлснээр Белги улсын Ерөнхий сайд Элио ди Рупо танхимынхаа бүх сайдад Засгийн газар чухал асуудал хэлэлцэж байхад, албан өрөөндөө цаашид гар утас хэрэглэхгүй байхыг үүрэгдсэн байна.

Эдвард Сноудений нийтэд ил болгосон АНУ-ын тусгай алба Европын улстөрчдийг чагнадаг тухай мэдээллийн дараа үүнээс сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орнууд авч эхэлсэн аж. Белгитэй хөрш орнуудад ч гэсэн гар утас хэрэглэх талаар зарим өөрчлөлт хийж эхэлсэн тухай мэдээлжээ. Франц, Нидерланд, Польш орнуудын дээд тушаалтанууд гар утсандаа хамгаалалтын систем ашиглах болсон байна. Мөн Холбооны Германд хамгаалалтын программ бүтээх талаар ярилцаж эхэлжээ. Шинэ төхөөрөмжийг ирэх сарын дундуур туршиж үзэхээр болжээ.

Түлхүүр үг:гар утас
Хуваалцах