Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улс төрийн үзэл баримтлалаас болж зээл олгохгүй байна

2013 оныг хоршоодыг дэмжих жил болгож Шинэчлэлийн Засгийн газраас хөдөөг хоршоолох аян өрнүүлсэн. Гэвч орон нутгийн удирдлагууд энэ аяны талаар бүрэн ойлголтгүй учир хоршоочдоо дэмжихгүй байгаа аж. Тухайлбал, Хэнтий аймгийн Батширээт сумын удирдлагуудыг үндэсний үйлдвэрээ дэмжихгүй байна гэж хоршоол

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс төрийн үзэл баримтлалаас болж зээл олгохгүй байна
Улс төрийн үзэл баримтлалаас болж зээл олгохгүй байна. Зураг: МҮОНРТ

2013 оныг хоршоодыг дэмжих жил болгож Шинэчлэлийн Засгийн газраас хөдөөг хоршоолох аян өрнүүлсэн. Гэвч орон нутгийн удирдлагууд энэ аяны талаар бүрэн ойлголтгүй учир хоршоочдоо дэмжихгүй байгаа аж. Тухайлбал, Хэнтий аймгийн Батширээт сумын удирдлагуудыг үндэсний үйлдвэрээ дэмжихгүй байна гэж хоршоологчид үзэж байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Биндэр, Галшар зэрэг сум орон нутгийнхаа хоршоодод улс төрийн үзэл баримтлалаас нь хамааран зээл олгохгүй, үйлчилгээ явуулах газрын зөвшөөрөл олгодоггүй зэрэг зөрчил илэрчээ.

Энэ асуудлаар Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбооны хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Түлхүүр үг:хэнтий
Хуваалцах