Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын арслан Э.Оюунболдод шүлэг зориулжээ

Бурхан Халдуны загал үрээ Бат-Эрдэнэ аваргын залгамж халаа

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын арслан Э.Оюунболдод шүлэг зориулжээ
Улсын арслан Э.Оюунболдод шүлэг зориулжээ. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн бямба гарагт шилдэг 12 хүчтэний халз барилдаан болсон. Энэ үеэр Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболдын фэн дараах шүлгийг түүнд зориулж бичжээ. Тэрбээр “ТВ коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяраар барилдааны дундуур уншуулж, нийтийн сонорт хүргэсэн юм. Бөх сонирхогчид ихэд бэлгэшээж, баярлаж байв. Э.Оюунболд арсланд зориулсан шүлгийг та бүхэнд толилуулъя.

Бурхан Халдуны загал үрээ
Бат-Эрдэнэ аваргын залгамж халаа
Өмнөдэлгэрийн залуу мазаалай
Өмнөд нутгийн туйлын халуун панда
Өнгөрсөн жилийн түрүү манлай
Өнөө жилийн итгэлийн найдлага...

Хуваалцах