Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын арслан Н.Батсуурь түрүүлэв

"Хан Хэнтийн хүү" хөгжлийн сангийн нэрэмжит Монгол Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр /2015-03-29/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын арслан Н.Батсуурь түрүүлэв
Улсын арслан Н.Батсуурь түрүүлэв. Зураг: МҮОНРТ

"Хан Хэнтийн хүү" хөгжлийн сангийн нэрэмжит Монгол Улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр /2015-03-29/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосон байна.

Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, Химон констракшны бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээ, Жигүүр гранд группийн бөх улсын заан М.Өсөхбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж нар шалгаран үлдсэн юм.


Хуваалцах