Улсын арслан Н.Батсуурь түрүүллээ
Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж, өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж, өндөрлөлөө. Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээ, “ТЭЦ-3”, “Химон констракшн”-ы бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Ч.Санжаадамбын хувьд 2010 онд болсон энэхүү барилдаанд цэргийн арслан цолтойдоо түрүүлж байсан билээ.

Их шөвөгт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увснуур" дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат, Ховд аймгийн Чандмань сумын харьяат ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх улсын харцага Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.


















