Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын хэн нь түрүүлэх бол
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно. 2011 онд анх зохиогдсон тус барилдаанд Монгол Улсын аварга С.Мөнхбат хоёр, Монгол Улсын заан М.Өсөхбаяр, Монгол Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлсэн билээ. Тэгвэл маргааш хэн түрүүлэх нь оньсого мэт байна. Гэхдээ бөх сонирхогчдын таамагт Төрийн наадмын түрүү, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар хамгийн их нэрлэгджээ. Тэдний дараа улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Р.Пүрэвдагва, аймгийн арслан О.Хангай нарыг нэрлэсэн байна. Маргааш энэхүү тааврын хариу гарч, бөх сонирхогчдод бас нэгэн баяр бахдал авчрах нь дамжиггүй юм.


















