Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар үзэгчдийн суудал руу шилжээ
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Чансаагаараа тэргүүлж буй хүчит 256 бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд улсын аварга Г.Эрхэмбаяр, дагавар магнайд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй хүчтэн зодоглож байна.
Энэ даваанд улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад, улсын арслан Н.Батсуурь улсын харцага Ө.Бат-Оршихт өвдөг шороодлоо.


















