Улсын арслан П.Бүрэнтөгсийн баг хуралдаж байна
Энэ цагийн Монгол бөхийн өнгийг тодорхойлж буй улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдөх юм.
Мэдээллийн алба

Улсын цолтой шилдэг 12 бөхийн багийн халз барилдаан яг одоо "Монгол бөхийн өргөө"-нд эхлэх гэж байна.
Энэ цагийн Монгол бөхийн өнгийг тодорхойлж буй улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдөх юм.
Тодруулбал, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Т.Баасанхүү нар багтса билээ.
Яг одоо П.Бүрэнтөгсийн багийнхан өрсөлдөгч багтайгаа хэрхэн барилдахаа хөлийн цэц, засуулуудтайгаа зөвлөлдөж, ийнхүү хуралдаж байна.

.jpg)
.jpg)


















