Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын аварга бөхчүүд гурав давлаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны гурвын даваа ид үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын аварга бөхчүүд гурав давлаа
Улсын аварга бөхчүүд гурав давлаа. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны гурвын даваа ид үргэлжилж байна.

Энэ даваанд Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Г.Отгонбаатараар, Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Д.Болдбаатараар, Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Д.Батбаяраар, Улсын аварга Н.Батсуурь залуу бөх О.Хангалаар, Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Г.Баяржавхлангаар тус тус Улсын их баяр наадамдаа гурав даваад байна.

Мөн Улсын арслан П.Бүрэнтгөс, Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын арслан П.Пүрэвдагва нар энэ жилийн баяр наадмын ногоон дэвжээнээ гурав даваад байна.

Хуваалцах