Улсын аварга Г.Эрхэмбаяр "Хүндэт тэмдэг"-ээр шагнууллаа
Г.Эрхэмбаяр хоёр ах, хоёр эгч, хоёр эрэгтэй дүүтэй өнөр өтгөн айлын хүүхэд бөгөөд хоёр талын бөхийн удамтай.
Мэдээллийн алба

Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярт Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа аймгийн "Хүндэт тэмдэг" гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Завхан нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг хангаж амжилтыг ахиулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч, Монгол бөхийн дэвжээндээ бөх хүний ноён нуруу ёс жудгийг эрхэмлэн үзэгч түмнээ үргэлж баясгаж явахыг ерөөлөө.
Г.Эрхэмбаяр хоёр ах, хоёр эгч, хоёр эрэгтэй дүүтэй өнөр өтгөн айлын хүүхэд бөгөөд хоёр талын бөхийн удамтай.
Түүний аав, ээж 1970 онд Завхан аймгийн Баянхайрхан сумаас Сэлэнгэ аймгийн Зүүнхараад ирж суурьшжээ.


















