Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд Жюү-жицүгийн ДАШТ-ээс алтан медальтай иржээ
Жюү-жицүгийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" энэ сарын 20-25-ны өдрүүдэд АНЭУ-ын нийслэл Абу-Дабид боллоо.
Мэдээллийн алба

Жюү-жицүгийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" энэ сарын 20-25-ны өдрүүдэд АНЭУ-ын нийслэл Абу-Дабид боллоо. Тэмцээнд манай улсаас 11 тамирчин хүч үзсэн бөгөөд үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Б.Сугаржаргал нарын бөхчүүд багтсан билээ.
Тэгвэл Г.Эрхэмбаяр аварга, Д.Азжаргал арслан нар "Мастерс" ангиллын +95 кг-д, Б.Сугаржаргал начин хөх бүсний +95 кг-д хүч үзэж бүгд алтан медаль хүртсэн байна. Манай улсаас урилгаар явсан 11 тамирчин зургаан алт, нэг хүрэл медаль хүртжээ.


















