Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын баатар Ж.Гүррагчаа шагналаа гардууллаа

Тэмцээнд таван насны ангилалд 50 баг оролцсон бөгөөд тэмцээний хамгийн өндөр буюу 60-аас дээш насны ангилалд “Сансар” баг алтан медаль хүртсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын баатар Ж.Гүррагчаа шагналаа гардууллаа
Улсын баатар Ж.Гүррагчаа шагналаа гардууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын футзалын УАШТ-ий хаалтын ажиллагаанд Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа оролцож шагналаа гардууллаа. Дээрх тэмцээн нэгдүгээр сарын 25-наас энэ сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн билээ. Тус тэмцээнд таван насны ангилалд 50 баг оролцсон бөгөөд тэмцээний хамгийн өндөр буюу 60-аас дээш насны ангилалд “Сансар” баг алтан медаль хүртсэн юм. Энэхүү багийг Ж.Гүррагчаа санаачлан байгуулсан. Иймд өөрийнхөө нэрэмжит шагналыг МХБХ-ны футзалын ордонд хүрэлцэн ирж гардуулсан юм.

Хуваалцах