Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.
Мэдээллийн алба

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө.
Уг барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээ, Хөтөлийн цемент шохой ХХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба найм даван түрүүлж, Ховд аймгийн андмань сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээ, “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Дашрамд дурдахад, Монголын Зэвсэгт хүчний ойд зориулсан энэхүү барилдааныг анх 1977 онд зохион байгуулж байсан бөгөөд, улсын аварга Д.Хадбаатар түрүүлж байжээ. Түүнээс хойш армийн барилдааныг Д.Хадбаатар аварга гурван ч удаа магнайлж байсан бол дархан аварга Д.Бат-Эрдэнэ 1990-ээд онд тав түрүүлж байжээ.


















