Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын гарьд Б.Гончигдамбын аав улсын сайн малчин боллоо

Сонирхуулахад, энэ жил нийслэл, 21 аймгаас 140 малчны тодорхойлолт ирснээс шалгаруулах журмыг харгалзан 75 үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 33-75 насны 118 малчныг нэрлэсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын гарьд Б.Гончигдамбын аав улсын сайн малчин боллоо
Улсын гарьд Б.Гончигдамбын аав улсын сайн малчин боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, Улсын сайн малчдыг тодруулахад Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Монгол Улсын гарьд Гончигдамбын аав Г.Батнасан "Улсын сайн малчин" болов. Тэрбээр дөрөвдүгээр багийнх бөгөөд Яруу сумын Л.Чогсомжав, Цэцэн-Уул сумын Ч.Батмөнх, Дөрвөлжин сумын С.Ганболд, Алдархаан сумын Г.Батжаргал, Алдархаан сумын Д.Цэрэннадмид, Нөмрөг сумын Л.Сэнгэравдан, Баян-Өндөр сумын С.Магсар нар мөн адил "Улсын сайн малчин"-аар тодорсон байна.

Сонирхуулахад, энэ жил нийслэл, 21 аймгаас 140 малчны тодорхойлолт ирснээс шалгаруулах журмыг харгалзан 75 үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 33-75 насны 118 малчныг нэрлэсэн юм.

Хуваалцах