Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ

XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой, хүчит 256 бөх зодоглосон барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаа наймын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан О.Хангайг давж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ
Улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой, хүчит 256 бөх зодоглосон барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаа наймын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан О.Хангайг давж, түрүүллээ.

Модон морин жилийн хаврын тэргүүн сарын барилдааны чимэг болж, амжилттай барилдан үзүүрлэсэн О.Хангай нь 1990 онд төрсөн морь жилтэй залуу бөх юм. Тэрбээр өнгөрсөн зуны наадмаар Ховд аймгийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. О.Хангай өнөөдрийн барилдааны дөрвийн даваанд улсын арслан Д.Азжаргал, тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, долоогийн даваанд улсын заан Ч.Санжаадамба нарыг өвдөг шороодуулж, үзүүр, түрүү булаалдахаар шалгарсан юм.

Их шөвгийн дөрөвт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар тунаж үлдлээ.

Хуваалцах