Улсын гарьд М.Баяржавхлан залилан хийжээ
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Монгол Улсын гарьд М.Баяржавхлан захиалагчдаа хохироожээ.
Мэдээллийн алба

Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Монгол Улсын гарьд М.Баяржавхлан захиалагчдаа хохироожээ. Тэрбээр сүүлийн үед барилгын салбарт хүч үзэж байгаа бөгөөд худалдан авагчдынхаа мөнгийг хувийн дансаараа авч, татвараас зугтааснаас гадна метр квадрат нэлээн дутаасан гэх шалтгаанаар энэхүү хэргийн эзэн боллоо. Үүнээс гадна найзынхаа хамт эхлүүлсэн бизнесээ хууль бусаар явуулж, зарим иргэний байрны гэрчилгээг гаргаж өгөхгүй “луу унжсан” нь тогтоогдов.
Түүний өмнөхөн улсын заан Ц.Баярсайхан бусдыг залилсан хэргээр шүүхээс 11 жилийн хорих ял сонсч таслагдсан бол танхайн хэргээр улсын харцага Г.Намсрайжав, Б.Одхүү, хар тамхины хэргээр улсын начин Ц.Улаанхүү нар саатуулагдаад байна.


















