Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Улс төр

Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг хиймэл оюун ухаан, эрчим хүч, өндөр технологи зэрэг чиглэлээр Франц Улсад сургах талаар санал солилцов

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг хиймэл оюун ухаан, эрчим хүч, өндөр технологи зэрэг чиглэлээр Франц Улсад сургах талаар санал солилцов.

УИХ-ын дарга Франц Улс нь сансар судлал, иргэний нисэх, цөмийн эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч орны хувьд монгол залуусыг онгоц, хиймэл дагуулын инженер, хиймэл оюун ухаан, эрчим хүчний чиглэлээр бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хоёр тал Монгол-Францын хамтын ажиллагаа, “Орано Майнинг” компанитай хэрэгжүүлж буй стратегийн төслийн хэрэгжилт, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцов. Франц Улс “Монголд цөлжилтийн эсрэг тэмцэх нь” төсөлд 1 сая орчим еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлэснийг УИХ-ын дарга онцлон талархал илэрхийллээ.
Уулзалтад Монгол-Францын парламентын бүлгийн дэд дарга, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, тус бүлгийн гишүүн Ж.Баясгалан нар байлцлаа.

Хуваалцах