Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ньюпрогресс” групп, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх Б.Пүрэвсайхан түрүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүллээ
Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ньюпрогресс” групп, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны бөх Б.Пүрэвсайхан түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хороо, "Таван хан" дэвжээний бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээ, “ТЭЦ-3”, “Химон констракшн”-ы бөх, улсын арслан Н.Батсуурь нар шалгарлаа.

Б.Пүрэвсайхны хувьд дээрх барилдаанд хоёр дахиа түрүүлж буй нь энэ юм.

Хуваалцах