Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын харцага Ц.Содномдорж хамгийн олон түрүүг хүртжээ

Монголын үндэсний бөхийн холбоо наадмаас наадмын хооронд заал танхимын барилдааныг 21 удаа зохион байгуулжээ. Эдгээр барилдаанд хэн тасралтгүй зодоглож, дээгүүр даваанд барилдсанаар нь тухайн жилийн бэлтгэл сургуулилт хэр жигд, сайн байгааг барагцаалж болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын харцага Ц.Содномдорж хамгийн олон түрүүг хүртжээ
Улсын харцага Ц.Содномдорж хамгийн олон түрүүг хүртжээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбоо наадмаас наадмын хооронд заал танхимын барилдааныг 21 удаа зохион байгуулжээ. Эдгээр барилдаанд хэн тасралтгүй зодоглож, дээгүүр даваанд барилдсанаар нь тухайн жилийн бэлтгэл сургуулилт хэр жигд, сайн байгааг барагцаалж болно.

2015-2016 оны наадмаас наадмын хооронд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 21 барилдаан болоход Монгол Улсын харцага Ц.Содномдорж таван удаа түрүүлсэн бол улсын арслан П.Бүрэнтөгс дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн, улсын арслан Э.Оюунболд гурав түрүүлж, хоёр үзүүрлэсэн байна.

Хуваалцах