Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын харцага цолтон хоёроор нэмэгдэв

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас хоёр улсын харцага цолтон шинээр төрөн гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын харцага цолтон хоёроор нэмэгдэв
Улсын харцага цолтон хоёроор нэмэгдэв. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас хоёр улсын харцага цолтон шинээр төрөн гарлаа.

Харцага цолны болзол хангаад байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин Н.Батзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харьяат Аймгийн хурц арслан Б.Одгэрэл нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын Харцага цолны үнэмлэх, тэмдгийг гардуулан өгснөөс гадна төрийн тэргүүнүүд өөрийн бэлгийг гардуулж баяр хүргэсэн юм.

Н.Батзаяа Улсын Арслан Н.Батсуурийг давж харцага цолыг хүртсэн бол Б.Одгэрэл аймгийн арслан Ч.Ганзоригийг давж харцага цолонд хүрлээ.


Хуваалцах