Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын мэргэн С.Энхтунгалаг Буриад сурд завсаргүй гурав түрүүллээ

Түүнчлэн тус Буриад сурын эмэгтэйчүүдийн төрөлд Алдар нийгэмлэг, Жем интернэншл компанийн тамирчин, Улсын мэргэн, спортын мастер, Буриад сурын хошой мэргэн С.Энхтунгалаг түрүүлж Буриад сурын гоц мэргэн боллоо. Тэрээр Буриад сурын төрөлд гурван жил завсаргүй дараалан түрүүлж байгаа нь энэ ажээ. Удаах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын мэргэн С.Энхтунгалаг Буриад сурд завсаргүй гурав түрүүллээ
Улсын мэргэн С.Энхтунгалаг Буриад сурд завсаргүй гурав түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний баяр наадмын нэг төрөл болох сурын наадам эхлээд хоёр хонож байна. Хоёр дахь өдрөө Буриад сур харваагаар үргэлжилсэн энэ удаагийн наадамд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 200 орчим улс, аймгийн цолтой мэргэчүүл цэц мэргэнээ сорьлоо.

Бүтэн нэг өдрийн турш өрсөлдөөнтэй явагдсан тус наадмаас эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн харваач, Буриад сурын мэргэн, Олон улсын хэмжээний мастер О.Сүхбаатар 64 сумнаас 63 онож түрүүлж Буриад сурын хошой мэргэн, мөн олон улсын хэмжээний мастер цолоо Монголдоо дахин баталлаа. Харин хоёрдугаар байрыг Алдар нийгэмлэг, Жем интернэншл компанийн тамирчин, спортын мастер Б.Батбаатар хүртсэн байна.

Улсын мэргэн, Буриад сурын гоц мэргэн С.ЭНХТУНГАЛАГ

Түүнчлэн тус Буриад сурын эмэгтэйчүүдийн төрөлд Алдар нийгэмлэг, Жем интернэншл компанийн тамирчин, Улсын мэргэн, спортын мастер, Буриад сурын хошой мэргэн С.Энхтунгалаг түрүүлж Буриад сурын гоц мэргэн боллоо. Тэрээр Буриад сурын төрөлд гурван жил завсаргүй дараалан түрүүлж байгаа нь энэ ажээ. Удаах байранд Улсын мэргэн, спортын мастер, Буриад сурын дархан мэргэн Д.Цэцэг оржээ.

Хамгийн сонирхолтой нь Буриад сурын энэ удаагийн наадамд түрүүлсэн хоёр мэргэн өнгөрсөн жилийн Буриад сурын наадамд мөн түрүүлж байжээ.

Түлхүүр үг:НаадамБуриад сур харвааУлсын мэргэн С.ЭнхтунгалагЭрийн гурван наадам
Хуваалцах