Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын наадамд хамгийн залуудаа алтан туурайтаа түрүүлгэж, айрагдуулсан уяачид

Сонирхуулахад, дээрх уяачдаас онцлоход энэ жил Б.Пүрэв-Очир Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор хязааланг, Б.Батхүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хар шүдлэнг, М.Алтан-Очир Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Т.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын наадамд хамгийн залуудаа алтан туурайтаа түрүүлгэж, айрагдуулсан уяачид
Улсын наадамд хамгийн залуудаа алтан туурайтаа түрүүлгэж, айрагдуулсан уяачид. Зураг: МҮОНРТ

Улсын их баяр наадамд хамгийн залуудаа алтан туурайтаа түрүүлгэж, айрагдуулсан уяачдын заримыг нь танилцуулья.

  1. Мөнхбатын Цэрэнжав: Ардын хувьсгалын 93 жилийн ойгооор 24 насандаа Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, уяач А.Амарбатын хул морийг түрүүлгэжээ.

  2. Батсайханы Пүрэв-Очир: Ардын хувьсгалын 94 жилийн ойгоор 24 насандаа Завхан аймгийн Яруу сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн өсгийн цагаан зээрд морийг аман хүзүүнд хурдлуулжээ.

  3. Мягмарсүрэнгийн Алтан-Очир: Ардын хувьсгалын 98 жилийн ойгоор 26 насандаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор морийг түрүүлгэжээ.

  4. Батмөнхийн Батхүү: Ардын хувьсгалын тэгш ой буюу 90 жилийн баяр наадамд 27 насандаа Дундговь Эрдэнэдалай сумын харьяат Б.Өнөрбаянгийн хээр морийг түрүүлүүлж байжээ.

Сонирхуулахад, дээрх уяачдаас онцлоход энэ жил Б.Пүрэв-Очир Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор хязааланг, Б.Батхүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хар шүдлэнг, М.Алтан-Очир Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор морийг тус тус түрүүлгэсэн юм.

Хуваалцах