Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын начин Б.Онхын нэрэмжит барилдаан болно

"Хантайшир" бөхийн дэвжээний уламжлалт барилдааны хүрээнд, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Монгол Улсын начин Баасангийн Онхын нэрэмжит, улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монголын үндэсний бөхийн өргөөнд болох гэж байна

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын начин Б.Онхын нэрэмжит барилдаан болно
Улсын начин Б.Онхын нэрэмжит барилдаан болно. Зураг: МҮОНРТ

"Хантайшир" бөхийн дэвжээний уламжлалт барилдааны хүрээнд, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Монгол Улсын начин Баасангийн Онхын нэрэмжит, улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монголын үндэсний бөхийн өргөөнд болох гэж байна. Барилдаан 10 дугаар сарын 28-нд 16:00 цагаас буюу ирэх лхагва гарагт болно.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, Монгол Улсын начин, спортын мастер, олон улсын шүүгч Баасангийн Онх 1979 оны Ардын хувьсгалын 58 жилийн ойгоор хүчит 512 бөхөөс тав давж "улсын начин" цол хүртэж байжээ.

Хуваалцах