Улсын начин Д.Анар 10 мянган ам.долларын эзэн болжээ
Харин сүүлийн өдөр шигшээ барилдаан Киргиз кураш төрлөөр 10 мянган ам.долларын шагналын сантай болж Д.Анар, Б.Серик нар аваргын төлөө шалгарсан ч Д.Анар түрүүлэн 10 мянган ам.долларын эзэн болжээ.
Мэдээллийн алба

Саудын Араб Улсын нийслэл Рияд хотод Абдул Азиз хааны нэрэмжит тэмцээн фестиваль болж өндөрлөлөө.
Есөн орны есөн бөхийн төрлөөр зөвхөн хүнд жинд (Азербайжаны гулеш, Оросын самбо, Узбекстаны кураш, Киргизстаны кураш, Киргизстаны алеш, Туркместаны гореш, Тажикстаны гуштини, Солонгосын шырим, Монголын үндэсний бөх) 44 орны баг тамирчид чууллаа.
Тус барилдаанд бүстэй бөхийн холбооны тэргүүн, дасгалжуулагч Бэгзийн Ганбаатарын удирдлаганд алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхийн төрлөөр хүрэл, улсын начин Б.Серик гулеш төрлөөр, Б.Баторших шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртэв.
Харин сүүлийн өдөр шигшээ барилдаан Киргиз кураш төрлөөр 10 мянган ам.долларын шагналын сантай болж Д.Анар, Б.Серик нар аваргын төлөө шалгарсан ч Д.Анар түрүүлэн 10 мянган ам.долларын эзэн болжээ.


















