Улсын начин, харцага цолтой бөхөөс сэргээш илэрсэн гэв
Монголын төрт улс үүссэний 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зодоглосон 1024 бөхийн дөрвөөс нь сэргээш илэрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Мэдээллийн алба

Монголын төрт улс үүссэний 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зодоглосон 1024 бөхийн дөрвөөс нь сэргээш илэрсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Үндэсний баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторит шинжлүүлдэг.
Тэдний дөрөв нь сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн хэмээж байгаа ч нэрийг нь одоогоор зарлах боломжгүй юм байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Ямар ч байсан улсын начин, харцага цолтой хоёр бөхөөс допинг илэрсэн. Нөгөө хоёрынх нь нэр, цолыг хэлэх боломжгүй байна. Ямартай ч дээрх начин, харцага цолтой бөхөд мэдэгдсэн” гэв. Гэхдээ тун удахгүй тэдний нэрийг олон нийтэд зарлах аж.
Сонирхуулахад, энэ жилийн улсын баяр наадмаар 18 начин, зургаан харцага, нэг заан, арслан, аварга цолтон төрсөн билээ.


















