Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын начин Л.Гантулга түрүүллээ

"Хантайшир" бөхийн дэвжээний уламжлалт барилдаанд, улс, аймаг, сумын цолтой хүчит 96 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын начин Л.Гантулга түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, Улсын начин

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын начин Л.Гантулга түрүүллээ
Улсын начин Л.Гантулга түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын начин Дугарын Нэмэхбаярын нэрэмжит "Хантайшир" бөхийн дэвжээний уламжлалт барилдаанд, улс, аймаг, сумын цолтой хүчит 96 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын начин Л.Гантулга түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, Улсын начин Л.Цэрэнтогтох шөвгөрөв.

Дугарын Нэмэхбаяр начин Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат бөгөөд Аймгийн арслан цолтой байхдаа 1981 оны Цагаан сарын барилдаанд гурван дархан аваргатай дөрөвт үлдэж байсан содон амжилтын эзэн. Улсын наадамд гурван удаа 4 давж, нэг удаа 5 давж Монгол Улсын начин цол хүртсэнээс гадна Говь-Алтай аймгийнхаа баяр наадамд тав түрүүлж, хоёр үзүүрлэж, аймагтаа хамгийн олон түрүүлж байсан билээ.

"Хантайшир" бөхийн дэвжээ

Хуваалцах