Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын начин олноор тахимаа өгсөн хоёрын даваа боллоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөлөө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын начин олноор тахимаа өгсөн хоёрын даваа боллоо
Улсын начин олноор тахимаа өгсөн хоёрын даваа боллоо. Зураг: МҮОНРТ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөлөө. Гал гарсан барилдаан олон харагдсан нь шилдэг бөхчүүд гэдгээ улам бататгаж байв. Энэ даваанд Төв аймгийн Заамар сумын уугуул, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Ж.Отгонбаяр, Архангай аймгийн Чулуут сумын харьяат "Бөхбилэгт" дэвжээ, "Дельта" констракшны бөх улсын начин Б.Амарзаяа, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Л.Лха-Очир, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Б.Батжаргал нар үзэгчдийн суудал руу шилжлээ. Одоо тунаж үлдсэн 32 бөх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дурсгалын зураг татуулж байна. Тун удахгүй гурвын даваа эхэлнэ.

Хуваалцах