Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ

Увс аймгийн уугуул иргэдийн "Увсын цэнхэр хязгаар" золголт уулзалт Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ
Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн уугуул иргэдийн "Увсын цэнхэр хязгаар" золголт уулзалт Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө. Золголтод зориулсан хүчит бөхийн барилдаанд Тэс сумын харьяат, уран барилдаант улсын начин Т.Баасанхүү түрүүлж, Давст сумын харьяат улсын залуу арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ.

Их шөвгийн дөрөвт Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших нар үлдсэн байна.

Дунд шөвөгт:
1. У.А Н.Батсуурь - А.Х Д.Тогтохжаргал
2. У. А П.Бүрэнтөгс - А.А Т.Сүрэнжав
3. У.Х Ө.Бат-Орших - А.А Д.Энхбаяр
4. У.Н Т.Баасанхүү - А.Х.А О.Гантулга нар үлджээ.

Хуваалцах