Улсын цолтой 47 бөхөд эмээл, хазаартай морь бэлэглэв
Түүнчлэн, Увс аймгийн 90 жилийн ойд урилгаар ирж барилдаж буй улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Б.Заяамандах, Ч.Цогбаяр нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэсэн байна.
Мэдээллийн алба

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монголын бөхийн их баяр өнөөдөр Улаангомд эхэлсэн. Нээлтийн ёслолын дараагаар Увс аймгаас төрөн гарсан улсын цолтнууд болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гантогтох тэргүүтэй 47 бөхөд эмээл, хазаартай морь бэлэглэлээ.
Түүнчлэн, Увс аймгийн 90 жилийн ойд урилгаар ирж барилдаж буй улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Б.Заяамандах, Ч.Цогбаяр нарын бөхчүүдэд эмээл, хазаартай морь бэлэглэсэн байна.


















