Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс хандив хүслээ

Төрийн наадмын ногоон дэвжээгээ чимж түмэн олноо баясгаж явсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Монгол Улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс зүрх солиулах мэс засал хийх шаардлагатай болжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс хандив хүслээ
Улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс хандив хүслээ. Зураг: МҮОНРТ

Төрийн наадмын ногоон дэвжээгээ чимж түмэн олноо баясгаж явсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Монгол Улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйс зүрх солиулах мэс засал хийх шаардлагатай болжээ.

Өндөр төлбөртэй хүнд хагалгаанд яаралтай орох болсон учраас бөхөд хайртай ард түмнээсээ хандив хүсч байгаа юм байна. Бөхөө дээдэлдэг монгол ахан дүүс та бүхнийг Ц.Сумъяабэйсийн гэр бүл, үр хүүхдэд элэг бүтэн амьдралыг бэлэглэн туслахыг хүсч байна.

Хандивын аяныг түүний гэргий зохион байгуулж байгаа бөгөөд тэрээр хаан банкны 5019160457 тоот данс нээгээд байгаа юм. Уг нь өндөр өртөгтэй хагалгааны тодорхой хувийг төрөөс хөнгөлөх талаар асуудал хэлэлцэгдэж байгаа. Үүнийг ч бас судлаад үзэхэд гэмгүй биз ээ.

Хуваалцах