Умард Ирланд 2:0 Украйн
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хүрээнд явагдсан Украйн болон Умард Ирландын багуудын тоглолт Улаанбаатар хотын цагаар шөнийн 01:00 эхлэн тун сонирхолтой 90 минут өнгөрсний эцэст Их Британиас оролцож буй 4 багийн нэг Умард Ирландууд тус тоглолтонд 2:0 харьцаатайгаар ялалт байгуулла
Мэдээллийн алба
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хүрээнд явагдсан Украйн болон Умард Ирландын багуудын тоглолт Улаанбаатар хотын цагаар шөнийн 01:00 эхлэн тун сонирхолтой 90 минут өнгөрсний эцэст Их Британиас оролцож буй 4 багийн нэг Умард Ирландууд тус тоглолтонд 2:0 харьцаатайгаар ялалт байгууллаа.
Учраа таарсан өмнөх 4 тоглолтондоо 2 хожигдож, тэнцсээд байсан Умард Ирландууд энэ тоглолтонд тун сайн тоглож Европын аварга шалгаруулах тэмцээний эхний хожлоо Украйны шигшээ багаас салган хэсгээс гарах магадлалтай багуудын нэгээр яригдаж эхэллээ.
Тус тоглолтын хоёр дугаар үеийн эхлэл буюу 49 дэхь минутанд 49' O. Norwood -н дамжуулалтаар G. McAuley гоолдсон нь Умард Ирландчуудад тэргүүллийг авчирсан. Цаг агаарын хүндрэлийн улмаас тоглолт 5 минут хүрэхгүй хугацаанд завсарлан тоглолтыг цааш үргэлжлүүлсэн. Хоёр багийн тоглолт тун сонирхолтой ээлж дараалсан довтолгооны төгсгөлд буюу 90+6 дээр N. McGinn гоол оруулснаар Умард Ирландын шигшээ баг тэргүүллээ баталгаажуулан тус тэмцээнй мөн шигшээ багийн түүхэн дэхь Европын аварга шалгаруулах тэмцээний эхний хожлоо авлаа


















