Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгост “COVID-19” вирус тархвал ноцтой хор хөнөөлийг учруулна гэдгийн анхаарууллаа

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун шинэ коронавирусний учруулж болохуйц аюул заналхийлэлд ихээхэн санаа зовниж буйгаа хэлсэн байна. Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын уулзалтад оролцох үеэрээ удирдагч Ким байр сууриа илэрхийлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгост “COVID-19” вирус тархвал ноцтой хор хөнөөлийг учруулна гэдгийн анхаарууллаа
Умард Солонгост “COVID-19” вирус тархвал ноцтой хор хөнөөлийг учруулна гэдгийн анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын удирдагч КимЖөнУн шинэ коронавирусний учруулж болохуйц аюул заналхийлэлд ихээхэн санаа зовниж буйгаа хэлсэн байна. Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын уулзалтад оролцох үеэрээ удирдагч Ким байр сууриа илэрхийлжээ.

Солонгосын Хөдөлмөрийн намын уулзалтад удирдагч КимЖөнУн оролцсон талаарх мэдээллийг тус намын сонин болох РодонСинмун бямба гарагийн дугаартаа нийтэлжээ. Родон Синмуний дамжуулснаар Умард Солонгосын эрх баригч намын уулзалтын үеэр удирдагч КимЖөнУн шинэ коронавирус хил залгаа орнуудад эрчимтэй тархаж байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлснээс гадна “хэрэв COVID-19 вирус Умард Солонгост тархвал ард иргэд, улс эх оронд ноцтой хор хөнөөлийг учруулна” гэдгийг анхааруулжээ. Уулзалтын үеэр удирдагч КимЖөнУн шинэ коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн сайжруулах талаар намын бусад гишүүд, удирдагчидтай хэлэлцэж, яриа өрнүүлсэн байна.

Энэхүү үйл явдал Умард Солонгос улс COVID-19 вирустэй холбоотой асуудалд гойд анхаарч эхлээд буйг илтгэж байгаа талаар шинжээчид онцолжээ. Тус улсын төрийн хэвлэл шинэ коронавирусний халдвар Умард Солонгосын нутаг дэвсгэрт одоогоор бүртгэгдээгүй талаар удаа дараа мэдээлж байгаа. Харин НҮБ-аас тус улс дахь нөхцөл байдлын талаарх мэдээлэл тун хомс байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Сонирхуулахад, РодонСинмун сонин удирдагч КимЖөнУн баасан гарагт болсон армийн сургуулилтыг ажиглаж байгаа харуулсан зургийг нийтэлжээ. Дээрх зурагнаас түүнийг дагалдан яваа армийн албаныхан бүгд амны хаалт зүүсэн байгаа нь харагдаж байгаа юм.

Хуваалцах