Өмнөд Африкийн триатлончид эхний 3 байр эзэллээ
Олон улсын триатлоны холбооны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн анх удаа ӨАБНУ-ын Кэйп Таун хотод зохион байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Олон улсын триатлоны холбооны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн анх удаа ӨАБНУ-ын Кэйп Таун хотод зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулсан байна. Энэ удаагийн дэлхийн цомын АШТ-д эрэгтэйчүүдээс дэлхийн шилдэг 35 тамирчин гараанаас гаран урлдсанаас тэмцээнийг зохион байгуулагч орон ӨАБНУ-ын тамирчид нь шилдэг нь байлаа. 28 настай Ричард Мюррэй 51 минут 33 секундын хугацаанд нийт замыг туулж, барианы зурвасд ирсэн бол түүний нутаг нэгт тамирчин Хенри Шоемэн, Виан Суллволд нар удаах байруудыг эзэлжээ. Ийнхүү ӨАБНУ-ын 3 триатлонч хамтдаа шагналын тавцанд гарч, алт мөнгө хүрэл медалийн эзэд болжээ.


















