Өмнөд Солонгост монгол залуу "од" болж байна
Сэргэлэнгийн Гантогоо гэх Монгол залуу өөрийн анхны уран бүтээлээ солонгос хэлээр дуулжээ. Тэрбээр "AT The End Of The World" дуугаа есдүгээр сарын 6-нд олон нийтэд хүргэсэн юм.
Мэдээллийн алба

Сэргэлэнгийн Гантогоо гэх Монгол залуу өөрийн анхны уран бүтээлээ солонгос хэлээр дуулжээ. Тэрбээр "AT The End Of The World" дуугаа есдүгээр сарын 6-нд олон нийтэд хүргэсэн юм.
Түүний дуу цацагдсан даруйдаа л буюу тун богинохон хугацаанд Mnet сайтын шилдэг дууны чартын наймдугаарт оржээ.
Гурван жилийн өмнө С.Гантогоо Өмнөд Солонгосын хамгийн олон үзэгчтэй "Оддын хаан" нэвтрүүлэгт орж, "Жалам хар" бүжгийн хэсгээс чадварлаг гэгч нь бүжиглэж байсан билээ.


















