Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгост пуужингаас эсэргүүцэн хамгаалах Тхаад системийг байршуулж эхэллээ

АНУ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужингаас эсэргүүцэн хамгаалах Тхаад системээ байршуулж эхэлсэн талаар Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд  Солонгост  пуужингаас эсэргүүцэн хамгаалах Тхаад системийг байршуулж  эхэллээ
Өмнөд Солонгост пуужингаас эсэргүүцэн хамгаалах Тхаад системийг байршуулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

АНУ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужингаас эсэргүүцэн хамгаалах Тхаад системээ байршуулж эхэлсэн талаар Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн дамжуулж байгаагаар Тхаад системийн хэсгүүдийг өнөөдрөөс Өмнөд Солонгосын Осан дахь цэргийн баазад стратегийн цэргийн тээврийн онгоц болох С-17 оор хүргэсэн байна. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам энэ мэдээллийг баталсан бөгөөд Тхаад системийг Сонжу гацаан дахь Лотте группы гольфийн талбай байсан газарт байрлуулахаар товлоод байгаа юм. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах энэ төхөөрөмжийг байршуулах ажил 1-2 сарын дараа дуусах юм байна. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах Америкийн Тхаад системийг энэ оны 6-7 дугаар сард байршуулж эхэлнэ гэдэг мэдээлэл өмнө нь ирж байсан.

Гэвч Умард Солонгосын пуужингууд туршилтууд идэвхжсэнтэй холбоотойгоор Вашингтон, Сөүл энэ ажиллагаа хурдавчлахаар шийдвэрлэсэн нь өнөөдрийн мэдээллээр батлагдаж байна. Өмнөд Солонгост Тхаад систем байрлуулах тохиролцоонд өнгөрсөн онд хүрсэн юм. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны мэдээгээр Тхаад системийн үйлчлэх цар хүрээ 200 км-ийн радиусаас ихгүй байх юм. Гэсэн нь Умард Солонгосоос гадна ОХУ, Хятад улсууд Өмнөдийн нутаг дэвсгэрт Америкчууд пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байршуулж байгааг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байгаа аж.

Хуваалцах