Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өмнөд Солонгост загас агнах тэмцээн болж байна

Өмнөд Солонгосын Хвачхон хотод загасны ан сонирхогчдыг татдаг их наадам болж байна. Энэ наадмыг 2006 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд жуулчдын дунд ихээхэн нэр хүндтэй юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгост загас агнах тэмцээн болж байна
Өмнөд Солонгост загас агнах тэмцээн болж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Хвачхон хотод загасны ан сонирхогчдыг татдаг их наадам болж байна. Энэ наадмыг 2006 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд жуулчдын дунд ихээхэн нэр хүндтэй юм. Тасалбар нь л гэхэд гуравхан цагийн дотор борлогддог байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд нийтдээ сая гаруй гадаадын жуулчид энэхүү наадмыг үзэхээр Өмнөд Солонгост иржээ. Наадмын үеэр мөсөнд цооног гаргаж загас агнах тэмцээн болдог. Зарим оролцогчид нь тусгай уургатай ирдэг бол зарим нь гараараа барина. Мөн энэ үеэр моринд хөллөсөн чаргаар гулгаж, үзэсгэлэн худалдааг ч сонирхох боломжтой ажээ.

Түлхүүр үг:загасны ан
Хуваалцах