Өмнөд Солонгосын киночид анх удаа Оскарын шагнал хүртлээ
Америкийн кино академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол өнөө өглөө эхэлсэн билээ.
Мэдээллийн алба

Дэлхийн кино урлагийн “төв цэг” болсон Холливудын одод яг одоо Калифорнийн алдарт “Долби” театрт хуран чуулж байна. Тус театрт Америкийн кино академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол өнөө өглөө эхэлсэн билээ.
Оскарын шагнал гардуулах ёслолын ээлжит номинац болох Шилдэг эх зохиолын шагналыг Өмнөд Солонгосын "Parasite" буюу “Шимэгч” бүтээл авлаа. Энэ Оскар Азидаа төдийгүй дэлхийд нэр алдраа цуурайтуулаад байгаа Солонгос найруулагч Бун Жун У-ийн анхны Оскар төдийгүй Өмнөд Солонгосын киночдын анхны Академийн шагнал боллоо.


















