Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өмнөговь аймагт 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр байгуулагдана

Тус аймаг 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр байгуулагдана
Өмнөговь аймагт 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн төвд 850 хүний суудалтай орчин үеийн чанар стандарт, шийдэл бүхий Хөгжимт жүжгийн театр байгуулж байна.

Өдөр бүр 60 ажилчин тус барилга дээр ажиллаж байгаа бөгөөд гэрээнд тусгагдсаны дагуу 2019 оны арваннэгдүгээр сард театрын шинэ барилгыг дуусгаж ашиглалтад оруулах аж.

Тус аймаг 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах