Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өмнөговь аймагт “Гоо охин” шалгаруулах тэмцээн болов

“Азийн модель” агентлагаас хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Өмнөговийн “Гоо охин” тэмцээн энэ удаа өргөн хүрээг хамран зохиогджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт “Гоо охин” шалгаруулах тэмцээн болов
Өмнөговь аймагт “Гоо охин” шалгаруулах тэмцээн болов. Зураг: МҮОНРТ

“Азийн модель” агентлагаас хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Өмнөговийн “Гоо охин” тэмцээн энэ удаа өргөн хүрээг хамран зохиогджээ.

Уг тэмцээн нь охид бүсгүйчүүддээ гоо сайхны зөв дадал төлөвшил олгох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, өөрийгөө нээх боломжийг олгох зорилготой гэнэ.

Энэ жилийн тэмцээний хувьд тэмцээний бэлтгэл шатанд харилцааны соёл, биеэ авч явах байдал, алхаа гишгээ, нүүр будалт, үс засалт, зөв хооллолтын хичээлийг зааж өгснөөрөө онцлог болж, оролцогчдод ч үр дүнтэй болж чадсан юм.

Өмнөговийн “Гоо охин” тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд тэмцээн шат шатныхаа чиглэлээр улам өргөжин олон төрөлт болно хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Хуваалцах