Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийнхан "Хөнгөлөлттэй нислэг"-т хамрагдана

"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэд, ахмад настан, өвчтөн, хүүхэд хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих боломжийг олгож байсан "Хөнгөлөлттэй нислэг" дахин эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийнхан "Хөнгөлөлттэй нислэг"-т хамрагдана
Өмнөговь аймгийнхан "Хөнгөлөлттэй нислэг"-т хамрагдана. Зураг: МҮОНРТ

"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэд, ахмад настан, өвчтөн, хүүхэд хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих боломжийг олгож байсан "Хөнгөлөлттэй нислэг" дахин эхэллээ.

Өмнөговь аймаг 2024 онд агаарын тээврийн "Геосан" ХХК-тай дахин гэрээ байгуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 2025 оны нэгдүгээр сарын 31 хүртэл нийт 85 удаагийн нислэг үйлдэхээр болжээ.

Долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар чиглэлд тогтмол ниснэ гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах