Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

UMONTV-ийн нэвтрүүлэг MN2 сувгаар...

Америкт төдийгvй эх орноосоо алсад суугаа монголчуудын авъяас оюунаа нээх ,үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр-баталгаат гүүр болон ажиллах зорилготойгоор байгуулагдсан UMON TV үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар гурван жил гаруй хугацаа өнгөрчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
UMONTV-ийн нэвтрүүлэг MN2 сувгаар...
UMONTV-ийн нэвтрүүлэг MN2 сувгаар.... Зураг: МҮОНРТ

Америкт төдийгvй эх орноосоо алсад суугаа монголчуудын авъяас оюунаа нээх, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр-баталгаат гүүр болон ажиллах зорилготойгоор байгуулагдсан UMON TV үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар гурван жил гаруй хугацаа өнгөрчээ. Тиймээс бид 2014 оноос эхлэн Монголын Vндэсний Oлон Нийтийн телевизийн 2 дугаар сувгаар нэвтрүүлгээ цацах гэж байна.

Шинээр бэлтгэн үзүүлэх “Манайхан” теле сэтгүүлээр америкийн монголчуудын дунд болсон нийгмийн бүхий л салбарын хүрээнд зохиогдсон арга хэмжээнээс бэлтгэсэн мэдээ сурвалжлага, өөрийн ажил мэргэжил,дадлага туршлагаасаа хуримтлуулсан бусдад санаа авууштай,шинэ санал үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт ярилцлага , алс хол суугаа аав ээж ,анд найз , хамт одондоо илгээх чин сэтгэлийн мэндчилгээ, энд төрж өссөн болон суралцаж байгаа монгол хүүхдүүдтэй хийсэн бяцхан ярилцлага , Америкийн түүхэн дурсгалт газрууд болон бусад сонин сайхан зэрэг олон зүйлийн талаар танилцуулахаар бэлтгэж байна. ЭНД дарна уу.

Манай нэвтрүүлэг МVОНТ- ийн 2- р сувгаар 14 хоногт нэг удаа мөн Америкт Виржиниа мужийн Арлингтонд 7 хоног бvрийн Баасан гарагт 17.00 цагаас, Ням гарагт 18.30 цагаас Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар, Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон Falls Church , Frederickburgт: 7 хоног бvрийн Мягмар гарагт 16.30 Пvрэв гарагт шɵнийн 12.30 цагт, Бямба гарагт 16.30 цагаас Ням гарагт 23.30 цагаас Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар, Иллинойс мужийн Чикаго хотод Ням гариг бvрийн 19.00 цагаас Сomcast-ийн 21- р суваг CAN TV-ээр Ням гараг бүрийн оройн 19:00 цагаас тус тус гарч байна. Тиймээс дэлхийгээр тархан амьдарч байгаа монголчууд та бүхэн umontv@gmail.com гэсэн хаягаар болон 773-540-6016, 571- 331-0196 гэсэн утсаар бидэнтэй холбогдож санал бодлоо хуваалцаарай. Биднийг дэмжиж урам хайрлаж байдаг эрхэм хүндэт монголчууд үзэгчид та бүхэндээ UMON TV -ийн хамт олны өмнөөс , чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн UMON TV -н ерөнхий продюсер Б. Уранчимэг
Чикаго дахь салбарын продюсер сэтгүүлч Д. Адилзаяа

Хуваалцах