Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Унаач хүүгийн биеийн байдал тааруу байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлэхээр өнөө өглөө Дундговь аймгийн Дэрэн сумаас нийслэлийг зорьжээ. Энэ хүүхэд сунгаанд хамгаалалтын малгайгүй уралдсанаас ийм гэмтэл авсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унаач хүүгийн биеийн байдал тааруу байна
Унаач хүүгийн биеийн байдал тааруу байна. Зураг: МҮОНРТ

Орон нутагт хоёр хүүхэд мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Нэг хүүхдийнх нь биеийн байдал тааруу байгаа учраас Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлэхээр өнөө өглөө Дундговь аймгийн Дэрэн сумаас нийслэлийг зорьжээ. Энэ хүүхэд сунгаанд хамгаалалтын малгайгүй уралдсанаас ийм гэмтэл авсан байна. Иймээс уралдаанч хүүхдүүд хамгаалалтын хувцсаа бүрэн өмсөхгүй бол амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Энэ сарын сүүлээр 100 гаруй сум, аймгийн тэгш ойн наадамтай. Уяачид эцэг, эхчүүд мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг заавал хэрэгжүүлэх шаардлагатай гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Санхүү хөдөлмөр нийгмийн хамгаалалын хяналтын Газрын дарга н.Батмөнх хэллээ. Улсын их баяр наадмаар давхардсан тоогоор 100 гаруй мянган хүүхэд хурдан морь унасан байна.

Хуваалцах