Унаач хүүхдүүдийг даатгалд хамруулна
Энэ жилийн наадмаар хурдан морь унаач хүүхэд бүрийг “Албан журмын даатгал”-д хамруулахаар боллоо. Өмнө нь зарим уяач унаач хүүхдээ сайн дураар даатгуулж байсан. Харин энэ жилээс Санхүүгийн зохицуулах хороо даатгалын компаниудтай хамтран хүүхэд бүрийг “Албан журмын даатгал”-д хамруулах болсон гэж Хүү
Мэдээллийн алба

Энэ жилийн наадмаар хурдан морь унаач хүүхэд бүрийг “Албан журмын даатгал”-д хамруулахаар боллоо.
Өмнө нь зарим уяач унаач хүүхдээ сайн дураар даатгуулж байсан. Харин энэ жилээс Санхүүгийн зохицуулах хороо даатгалын компаниудтай хамтран хүүхэд бүрийг “Албан журмын даатгал”-д хамруулах болсон гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү хэллээ.
Түүнчлэн энэ жилээс хүүхэд мориноос унаж гэмтсэн эсвэл амь насаа алдвал хүүхдийн байгууллага нэхэмжлэгчээр оролцож өргөдөл, гомдлыг холбогдох газруудад гаргаж хэргийг шийдүүлэх юм байна.


















