“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл эхэллээ
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг Монголын Залуучуудын Холбооноос санаачилжээ.
Мэдээллийн алба

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан УИХ-д өргөн барихаар зорьж байна.
Төслийг санаачлагчдын үзэж буйгаар нийслэл Улаанбаатар хотноо 186.7 км үргэлжлэх дугуйн зам барих бололцоотой байгаа гэнэ. Тиймээс энэхүү төслийг ирэх 2014 оны хавраас эхлүүлэхээр одооноос ажилдаа ороод байгаа аж. Төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж бүрэн дуусгах бөгөөд эхний жил 58 км дугуйн замыг барих бөгөөд үүнд шаардлагатай 10 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгуулахаар ажиллаж байна. Энэхүү төсөлд нийтдээ 35 тэрбум төгрөг шаардлагатай аж.


















