Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Унаганууд” баг "Кубок Горсовета"-гийн хагас шигшээд үлдлээ

ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй ес дэх удаагийн "Кубок Горсовета" тэмцээний талаар өмнө нь мэдээлэл хүргэсэн билээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Унаганууд” баг  "Кубок Горсовета"-гийн хагас шигшээд үлдлээ
"Унаганууд” баг "Кубок Горсовета"-гийн хагас шигшээд үлдлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй ес дэх удаагийн "Кубок Горсовета" тэмцээний талаар өмнө нь мэдээлэл хүргэсэн билээ. Тус тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол Улсын 17 баг оролцсоны дунд Улаанбаатар хотын “Улаанбаатар их сургууль”, “Хоромхон”, “Дэрэн”, Эрдэнэт хотын “Хангарьд” гэсэн дөрвөн мини хөлбөмбөгийн баг оролцож буй.

Футзалын "Кубок Горсовета"-д Улаанбаатар cургуулийн "Унаганууд” баг хэсгээсээ гурваар гарч хагас шигшээд шалгараад байна. “Улаанбаатар унаганууд” клуб шилдэг наймд үлдээд байсан бөгөөд өчигдөр “Фианет 2” багтай учраа таарч, 5:4-өөр хожжээ.

Харин “Хангарьд” клуб тэмцээнээ дуусгасан бол “Дэрэн”, “Хоромхон” клуб XIII байрын төлөө өнөөдөр тоглох юм. Тэмцээн маргааш буюу нэгдүгээр сарын 8-д өндөрлөнө.

Хуваалцах