Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Унаганууд" футзалын лигт 25 дараалан хожлоо

"Пепси" лигийг тэргүүлэгч “Унаганууд” клуб энэ тойрогт “Сэлэнгэпресс”-тэй учраа таарч, улирлын 6 дахь тоглолтоо хийлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Унаганууд" футзалын лигт 25 дараалан хожлоо
"Унаганууд" футзалын лигт 25 дараалан хожлоо. Зураг: МҮОНРТ

"Пепси" футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний 7-р тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр МХБХ-ны футзалын ордонд боллоо. Лигийг тэргүүлэгч “Унаганууд” клуб энэ тойрогт “Сэлэнгэпресс”-тэй учраа таарч, улирлын 6 дахь тоглолтоо хийлээ. Сүүлийн 3 жил дараалан футзалын дээд лигийн аваргаар тодорч, 24 тоглолтод дараалан хожоод байгаа “Унаганууд” энэ өдөр өрсөлдөгч багаа 14:1-ийн харьцаатайгаар илт илүүрхэн хожлоо. Унаганууд энэ улирлын эхний 6 тоглолтод дараалан хожиж, 18 оноо авсан амжилтаараа хүснэгтийн тэргүүн байрт бичигдэж байна. Мөн "Унаганууд"-ын ахлагч П.Алтантулга 18 гоол оруулсан үзүүлэлтээр лигийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

Хуваалцах