"Унаганууд", "Хангарьд" клубынхан өрсөлдөнө
Нэгэн сонирхолтой тоглолт өнөөдөр 14:00 цагт МХБХ-ны футзалын ордонд "Унаганууд", "Хангарьд" клубын хооронд болно.
Мэдээллийн алба

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, "Пепси" брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй футзалын "Пепси лиг" хэсэг завсарласны эцэст эргэн ирлээ. Энэ амралтын өдрүүдээр болох "Пепси лиг"-ийн гуравдугаар тойрог, энэ улирлын хамгийн чухал тойргоор нэрлэгдэж байна.
Нэгэн сонирхолтой тоглолт өнөөдөр 14:00 цагт МХБХ-ны футзалын ордонд "Унаганууд", "Хангарьд" клубын хооронд болно. Улан-Удэ хотод зохиогдож буй тэмцээнд футзалын дээд лигт гурван жил дараалан аваргалсан "Унаганууд" оролцож байгаа. Том тэмцээн, хол зам туулан лигийн чухал тоглолт хийх "Унаганууд"-ыг "Хангарьд" зогсоож чадвал тэдний дийлдэшгүй цувралыг таслах боломжтой. Өнгөрсөн улиралд "Хангарьд" "Унагануудад" ганц хожигдон мөнгөн медаль хүртсэн тул өнөөдөр аваргын цомын үнэтэй тоглолт болох юм.


















