Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо

Уралдаанд нийт 40 гаруй албан хаагч идэвх санаачилгатай манлайлан оролцсоноос эхний гурван байрыг шалгаруулсан юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд “Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааныг арваннэгдүгээр сарын 19-22-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Уралдаанд нийт 40 гаруй албан хаагч идэвх санаачилгатай манлайлан оролцсоноос эхний гурван байрыг шалгаруулсан юм. Тодруулбал,

  • Тэргүүн байранд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хүний нөөц, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн О.Билгүүнзаяа;

  • Дэд байранд Хот байгуулалт, хотын стандартын газрын Зөвлөлийн хурал хариуцсан ажилтан Г.Содбилэг;

  • Гутгаар байранд Нийслэлийн хяналт шалгалтын газрын Хууль, эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сарангэрэл нар тус тус шалгарав.

Хуваалцах